Эрдэнэ Зуу Хийд Хойдын буяндХойдын буянд
Хойдын буянд ерөөл уншуулах нь:
Нас нөгчигчийн төлөө бурхан багш, бодьсадва нарын адистид хүртэж,
Зуурдын саад бэрхшээлийг арилгах,
Хойдын төрөлдөө Тэнгэр хүмүүний ертөнцөд саадгүй, сайн заяанд төрөхийг ерөөх чухал үйл юм.
Ерөөл уншуулсаны буянаар дараах үр дүнг хүсэж ерөөдөг:
Төвлөрөн үйлдсэн буян бүхнээ
Таван тивийн хүмүүст зориулъя
Төрөх, өтлөх, өвдөх, үхлээс
Төвөг үгүй гэтлэх болтугай.
Хэл ам, хараал жатга, үйлс явдал сайжруулахад айлдуулдаг.
Ажил үйлсээ бүтээх ба жирэмсэн эхчүүдэд уншина
Хүн хилэнц нүгэлээ арилгаж, бурхан болгох аргыг номлосон их хөлгөн судар, тамд унахаас аврах энэ ба хойт насны буянд
Муу зүүд совин татах аюул ослоос хамгаалах хойт насны буян арвижуулах
Насан өөд бологчдыг зуурдын аюул төөрөгдлийн зовлонгоос гэтэлгэх, аврах, сайн төрөлд төрүүлэхийн тухайд залбиран даатгах, лам багш бурханы шашинтай учруулах.
Цаг бусын үхэл зуурдын аюулаас аварна.хулгай худлыг номхотгоно.
Хойтын буянд зориулна.
Энэ ба хойт насанд Гандангийн орноо төрөхийн ерөөл тавих болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.
Хойт насны буян, амьдын буян хийхэд зориулан айлдуулдаг их ерөөл магтаалын хурал. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэнд зориулан Өндөр гэгээн Их хүрээнд “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн гэдэг.
Энэ ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг
Насан өөд бологчдын нүгэл хэлэнц, гэм түйтгэрийг арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, сайн заяанд төрүүлэх.
Арилсан орон Диваажин /Энхжин/-гийн оронд саадгүй түргэн төрөх. Диваажингийн ерөөлийг өөрөөр Пүлжин гэж нэрлэдэг.
Сандуй бурханы аврал ивгээлд багтах, учрах, сандуй бурханы хутгийг олох.
захиална уу!