БЯСАЛГАЛ БУЮУ СЭТГЭЛИЙН СОЁЛ
Будда шавь нартаа айлдахдаа: Хуврагууд аа, хоёр янзын өвчин байдаг. Тэр хоёр аль вэ хэмээвээс, биеийн өвчин, сэтгэлийн өвчин хоёр буюу. Хүн бие махбодын өвчингүйгээр нэг, хоёр жил … түүгээр ч барахгүй, зуу, түүнээс ч олон жил байж болдог бололтой. Гэтэл сэтгэлийн өвчингүйгээр ганц агшны төдий ч байж чаддаг хүмүүс энэ хорвоод тун ховорхон аж. Гагцхүү сэтгэлийн чухал авахуйгаас ангижирсан хүн л ингэж чадна. гэжээ (өөрөөр хэлбэл архад л чадах юм.)
Буддагийн сургаал, тухайлбал түүний бясалгалын арга нь сэтгэлийн төгс төгөлдөр, эрүүл байдал, тэнцвэр, амарлингуйг тогтоохыг зорьдог юм. Харамсалтай нь, буддын сургаалтан болон буддын сургаалтан биш хүмүүс аль аль нь тийм их буруу ойлгосон ямар нэгэн салбар Буддагийн сургаалд бясалгалын тухайгаас өөр барах үгүй.
БЯСАЛГАЛ гэсэн үг сонсмогц амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанаас хөндийрөн тасрах, хадан агуй буюу сүм хийдийн хош өрөө, эсвэл нийгмээс таслагдсан аль нэг зэлүүд газар хөшөө баримал шиг бодосхийн суух, ямар нэг арвис нууц зүйл, цалиг бодлыг толгой тархиндаа гүйлгэн байх мэтээр хүмүүс төсөөлөх нь байдаг. Буддагийн үнэнхүү бясалгал бол иймэрхүү салж хөндийрөх зүйл огт биш. Энэ талаарх Буддагийн сургаалыг туйлын буруу, туйлын муу ойлгож байгаагаас сүүлийн үеийн бясалгалын тухай ойлголт гажуудан зэхийрч, мөргөлийн нэгэн маяг буюу бараг техникийн чанартай хэвшмэл зүйл болж, утга санаа гуйвжээ.
Хүнд байдаггүй гурав дахь нүдэн гэх мэтийн цалиг санааны буюу далдын хүчин олохыг мөрөөдөн олон олон хүн бясалгал буюу иогийг сонирхож иржээ. Урьд цагт Энэтхэгт юмыг чихээрээ үзэх хүчийг олохыг оролдсон бурхны шашны нэгэн гэлэнмаа байсан агаад тэр бээр үнэхээр үзмэрч увдистай байсан гэдэг. Иймэрхүү зүйл бол сэтгэлийн гажуудал болохоос өөр юу ч биш ээ. Энэ бол ердөө л эрх хүчийг олох гэсэн шунал, тачаангуйн асуудал мөн.
Бясалгал хэмээх үгээр Бхавана гэдэг нэр томьёог хөрвүүлэхэд нэн дутагдалтай бөгөөд бхавана гэдэг нь СОЁЛ, ХӨГЖИЛ өөрөөр хэлбэл сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай. Буддын сургаалд бахавана нь сэтгэлийн соёл гэсэн нэр томьёог бүрэн илэрхийлж чаддаг. Энэ нь тачаангуй шунал, өслөхүй, хөнөөхүй, алгасангуй, залхуу, үймцээн, зовуурь, хийсвэр сэжиг зэрэг ариун бус, амгалан бус бүхнээс сэтгэлийг ангижруулан цэвэрлэх хийгээд төвлөрөл, ажаарал, билгүүн, хичээнгүй, машид арилсан, итгэл, баясгалан, амарлингуй зэрэг чанарыг төлөвшүүлж улмаар юмсыг яг байгаагаар нь ухаарах, үнэмлэхүй үнэн, Нирвааныг ил бод үзэх орь дээд билигт эцсийн эцэст хөтлөн хүргэнэ.
Хоёр төрлийн бясалгал байдаг. Нэгдүгээрх нь эх судруудад тодорхойлон заасан янз бүрийн аргаар ухааныг төвлөрүүлж, сэтгэлийг нэгэн үзүүрт болгон хөгжүүлж, дээд зэргийн шидийн байдалд хөтлөн аваачиж, ЮУ Ч ҮГҮЙ АГААРАА буюу ХУРАН МЭДЭХҮЙ ХИЙГЭЭД ХУРАН МЭДЭХҮЙ БУСЫН АГААРАА хүргэнэ. Буддагийн сургаал ёсоор бол эл бүхий шидийн байдал нь хүний сэтгэлээс болж, сэтгэлээр үүдсэн, хуран үүдсэн зүйлс юм.
Ийм их өргөн хэмжээний судлагдахууныг хэдхэн цөөн хуудсаар тайлбарлаж болохгүй нь мэдээж. Гэвч жинхэнэ буддын ёсны бясалгал сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжлийг барагцаалсан байдлаар практик аргаар тун товчхон илэрхийлэхийг оролдов.
Цогт Валпола Рахула
Хариулт үлдээх