Дэлхийн Өв Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар
Эрдэнэ Зуу музей, Эрдэнэ толгой баг, Хархорин сум, Өвөрхангай аймаг, Монгол улс
Орхоны хөндийд 62 мянган жилийн тэртээгээс одоог хүртэл хүн төрөлхтөн тасралтгүй сууршиж ирсэн өлгий билээ. Монгол нутагт оршин тогтнож байсан эртний нүүдэлчин гүрнүүд болох Хүннү, Түрэг, Уйгур, Эзэнт гүрний үеийн нийслэл тэдгээрийн хот суурингууд энэ л хөндийд байгуулагдаж байсан гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Орхоны Хөндийд түүх соёлын хосгүй үнэ цэнэтэй томоохонд тооцогдох Түрэгийн үеийн Култегин жанжны тахилын онгон /Хөшөө цайдам/, Уйгурын нийслэл асан Хар балгас (Ордубалык), Хархорум хотын туурь, Эрдэнэ Зуу, Дүвхэн (Дүвкан), Шанхын хийд (баруун хүрээ) зэрэг томоохон долоон дурсгалт газар байдгаас гадна эртний хүний оромж, дарханы газар, булш хиргисүүр, хөшөө дурсгал, хот суурины үлдэгдэл зэрэг мянга гаран түүх соёлын дурсгал байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат Өлзий, Хужирт Архангай аймгийн Хотонт, Хашаат нийт таван сумыг дамнасан тодорхой бүс нутгийг хүн төрлхтний тусын тулд 2004 оны 7-р сарын 1-нд дэлхийн өвд ЮНЕСКО бүртгэсэн юм.
Монголын уламжлалт Бурханы шашин, соёлын түүхэн үнэт дурсгалыг хадгалж, хамгаалж, сэргээн хөгжүүлж, олон нийтийн хүртээл болгох үйлсэд улсдаа тэргүүлэх байр суурь бүхий музей байх.
Соёл, урлагийн өвийн гайхамшигаар үзэгч үйлчлүүлэгчдийнхээ мэлмийг баясгагч байх үүргээ цаг ямагт чанарын өндөр түвшинд биелүүлдэг мэргэшсэн, бүтээлч, эвсэг хамт олон болно.